СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хууль бусаар хил давсан хөрөнгийг эгүүлэн татах асуудлаар хуралдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

АТГ-аас зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний зургадугаар бүгд хурал 2019 оны есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг царцаах, буцаах чиг үүрэгтэй “АРИН-АП” хэмээх сүлжээг анх БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд бий болгожээ. Одоогоор сүлжээний гишүүнээр 24 улс, ажиглагчаар олон улсын есөн байгууллага нэгдээд байна. Монгол Улсын хувьд Хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажиллаж байгаа юм.

АТГ-ын дарга З.Дашдаваа хурлыг нээж хэлсэн үгэндээ “ улс орон бүрийн ижил төстэй чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагуудын харилцан ойлголцсон, сайн хамтын ажиллагааны явцад бүрэн биеллээ олдог. Иймд бид бүхний хамтын ажиллагаа маш чухал юм” хэмээн хэллээ.

Манай улсын хувьд АРИН-АП сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын дээд газартай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг олж тогтоон таслан зогсоож, эх оронд нь буцаасан, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар гарсан динозаврын ясыг БНСУ-аар дамжин гарах гэж байхад нь Өмнөд Солонгосын тал таслан зогсоож, Манай Улсад эргүүлэн авчирч байсан сайн туршлага бий бөгөөд энэ бүхэн АРИН-АП сүлжээ ашиглан шуурхай харилцан мэдээлэл солилцсоны үр дүн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.