СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оюутан залуу үерт автсан зочид буудалд 32 цагийн турш ганцаараа ажиллажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Техас мужийн Бюмонт хот дахь Homewood Suites зочид буудалд ажилладаг 21 настай коллежийн оюутан залууг тус зочид буудлын үйлчлүүлэгчид жинхэнэ баатар хэмээн сайшаан магтжээ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн үд дундаас хойш 32 цагийн турш зочид буудалд ажиллаж байсан цорын ганц ажилтан нь Смит байжээ. Тэр бараг хоёр хоногийн турш 90 гаруй зочинд ганцаараа үйлчилж, нойр хоолоо умартжээ. Тухайн үед зочид буудалд амарч байсан Анжела Чандлер Смитийн хичээл зүтгэлийн талаар Facebook хуудсанд байршуулсан нь 13,000 удаа бусадтай хуваалцсан байна.

 

 

Түүгээр ч зогсохгүй халуун цай, кофегоор үйлчилж өглөөний цай барьжээ. Тэр хийж буй ажилдаа огтхон ч түүртсэн шинжгүй хэдий ядарсан ч инээмсэглэл тодруулан ажиллаж байсан гэж үйлчлүүлэгчид магтсан байна.

 

 

Смит гал тогоонд ажиллаж үзээгүй боловч үйлчлүүлэгчдийн ая тухын төлөө ахлах тогооч, өрөөний үйлчлэгч, хүлээн авагч гээд зочид буудалд байж болох бүх үйлчилгээг ганцаараа үзүүлжээ. Баасан гарагийн өглөө үерийн ус татарч зочид буудлын ажилчид ирснээр Смитийн урт ээлж халаагаа өгсөн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.