Аялахаас илүү эрх чөлөөтэй байх нь чухал. Гэвч зарим пасспортууд танд илүү их эрх чөлөөг олгож байна. “Хенли Пасспорт индекс”-ийн шинэ мэдээгээр Япон улсын иргэд дэлхийн хамгийн олон орон руу чөлөөтэй нисэх боломжтой болжээ.
Өнгөрсөн жил энэ жагсаалтыг 189 орон руу визгүй зорчдог Сингапурын пасспорттой иргэд тэргүүлж байсан бол Япон улсад байраа алдлаа.
Япон улс энэ сард Мьянмарын Засгийн газартай хэлэлцээ хийснээр жагсаалтыг тэргүүлэх болов. Сингапур улс жагсаалтын хоёрдугаарт орсон бол Герман, Франц, Өмнөд Солонгос улсууд 188 орон руу визгүй зорчих эрхтэйгээр гуравдугаарт бичигджээ.
Манай хойд хөрш ОХУ-ын иргэдэд Тайвань виз олгох болсноор байр ухарч 47 дугаарт, харин өмнөд хөрш БНХАУ 14 байр урагшилж 71 дүгээрт жагссан байна. Арабын нэгдсэн Эмират улс 2006 онд уг жагсаалтын 65 дугаарт байсан бол гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлснээр 21 дүгээрт бичигдэж байна.
Дэлхий дээр хамгийн хүчирхэг пасспорттой буюу олон орон руу визгүй зорчих эрхтэй улс орнууд
1. Япон: 190
2. Сингапур: 189
3. Герман, Франц, Өмнөд Солонгос: 188
4. Дани, Финлянд, Итали, Швед, Испани: 187
5. Норвеги, Их Британи, Австри, Люксембург, Нидерланд, Португали, АНУ: 186
6. Бельги, Швейцарь, Ирланд, Канад: 185
7. Австрали, Грек, Мальт: 183
8. Шинэ Зеланд, Чех: 182
9. Исланд: 181
10. Унгар, Словени, Малайз: 180
Тэгвэл хамгийн цөөн орон руу чөлөөтэй зорчих эрхтэй улс орнууд Афганистан, Ирак байна. Эдгээр улсын иргэд 30 орон руу визгүй ба богино хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг гэнэ. Сири, Сомали, Пакистан улсууд мөн сүүл мушгижээ.
Монгол улс “Хенли Пасспорт индекс”-ийн 80 дугаарт Мароко, Бенин, Армени улсуудын хамт 61 орон руу визгүй ба, богино хугацаанд визгүй зорчих эрхтэйгээр орсон байна.
Эх сурвалж: www.henleyglobal.com