УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намын зөвлөл өнөөдөр “Монкорд” ХЗХ болон “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
3000 иргэний хохироогоод байгаа “Монкорд” ХЗХ-ны хохирогчидтой хийсэн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг байлцуулж, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Харин “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн хохирогчидтой уулзаад, Өргөдлийн байнгын хороотой хамтран бид даасан Ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.