СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Багамын арлуудад үнэртэх үхлийн “ҮНЭР”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дориан хар салхи Багамын арлуудыг дайран өнгөрөөд хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрсөн боловч Ийст Гранд Багамд дайн болсон мэт хэвээр үлджээ. Хэрэв та үхэл ямар үнэртэй байдгийг мэдэхийг хүсвэл энд ердөө хэдхэн секунд байхад л хангалттай.

Дайны талбар мэт хаа сайгүй амиа алдсан иргэдийн цогцос нуугдаж буй газруудыг цагдаагийн ажилтнууд малтаж, цэвэрлэхээс татгалзжээ. Энд ажиллаж буй сайн дурын ажилтан Патришиа Фрелингийн хэлснээр “цагдаа нар ийшээ ирэхийг хүсэхгүй байгаа. Учир нь тэд өөрсдийн хүмүүсээ үхсэн байдалтай харах маш хэцүү байна гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

 

 

Хар салхины үеэр нурж, эвдэрч сүйрсэн хог нурангин дор их хэмжээний цогцос байгаа гэж эрх баригчид үзэж байгаа юм. Тэтгэвэрт гарсан тэнгисийн цэргийн алба хаагчид, сувилагчид, зөвлөхүүд уг багт багтжээ.

 

 

Багамын арлуудад 50 орчим иргэн амиа алдсан гэдгийг тогтоосон ч мянга гаруй хүн сураггүй хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.