СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Британийн ханхүү Харри анх удаа бяцхан хүүгийн хамт Өмнөд Африкт айлчилна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн ханхүү Сассексын гүн Харри болон Сассексын гүнгийн авхай Меган нар тавдугаар сард бүл нэмж бяцхан хүү Арчигаа угтаж авсан билээ. Бяцхан ханхүү эцэг эхийн хамт Өмнөд Африкт хийх урт хугацааны айлчлалаа даваа гарагт эхлүүлж байна.

Букинхэмийн ордноос мэдэгдсэнээр ханхүү Харригийн гэр бүлийн хамт Өмнөд Африкт хийх айлчлал хамтын нийгэмлэг, иргэдийн удирдлага, охид эмэгтэйчүүдийн эрх, сэтгэцийн эрүүл мэнд, ХДХВ/Дох болон хүрээлэн буй орчны асуудлуудад чиглэсэн гэжээ.

Харри, Меган Мэркл нар дөрвөн сартай ханхүү Арчиг албан ёсоор олон нийтэд танилцуулаагүй байгаа ч 10 хоногийн хугацаатай айлчлалд дагуулж явахаар болсон юм. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд Меганы үсчин болон бусад туслахууд багтсан бөгөөд тэдгээр туслагчдын зардлыг хос хувиасаа төлнө гэжээ.

 

 

Айлчлалын хүрээнд сонирхол татаж буй өөр нэг зүйл гэвэл өнгөрсөн зун хувийн нисэх онгоцоор аялж олны анхааралд өртсөн ханхүүгийн гэр бүл энэ удаа тусгайлан онгоц гаргалгүй жирийн иргэдийн хамт хуваарьт нислэгээр аялах болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.