Италийн цагдаагийн газар 34 настай эрэгтэйг хүн амины гэмт хэрэгт буруутгаж яллах болсныг мэдэгджээ. Гэмт этгээд Салерно мужийн Постиглионе тосгоны тусгай хамгаалалттай, ан хийх хориотой бүсэд зэрлэг гахай агнахаар яваад оронд нь аавыгаа буудаж хороосон байна.
Хориотой бүсэд эцгийнхээ хамт анд явж байхдаа үл мэдэгдэх сүүдэр гарч, навчис шаржигнах чимээнээр гал нээсэн боловч түүний буудсан зүйл хайж байсан зэрлэг гахай нь бус төрсөн аав нь байжээ. Гал нээснийхээ дараа цаг алдалгүй юу болсныг ойлгож түргэн тусламж дуудсан боловч эмч нар 55 настай Мартино Гаудиозын амийг аварч чадаагүй юм.
Тус улсын амьтдыг хамгаалах холбооны Ерөнхийлөгч Микель Витториа Брамбилла “улс орон нь зэрлэг өрнөдийн нутаг болоод байна, энэ бол үндэсний хэмжээнд яригдах онц байдал” хэмээн ням гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Франц-Италийн хилийн ойролцоо 18 настай хүү найзыгаа санамсаргүйгээр буудаж хөнөөсний дараа Италийн Хүрээлэн буй орчны сайд Сержио Коста улс орон даяар ан ав хийхийг хориглох уриалга, санал дэвшүүлсэн юм. Тус сард дээрхтэй төстэй байдлаар хоёр ч эрэгтэй нэмж амиа алджээ.
Эх сурвалж: www.bbc.com