Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит Аки башё дуулиан, шуугиантай явагдаж дууслаа.
Аки башёгийн онцлог шинжүүд:
- Секиваке цолтнуудын дунд өрнөсөн нэмэлт барилдааны үр дүнд түрүү бөх тодорлоо.
- Озеки цолонд хүрч байгаагүй ч дээд зиндаанд хоёр дахь удаагаа Митакеуми түрүүллээ.
- Монгол хүчтэнүүдийн хувьд халгаатай башё болж өнгөрлөө. 23 Монгол бөх башёд орсноос 19 башёг дуусгаж дөрвөн бөх маань гэмтлийн улмаас башёг дундаас нь орхилоо.
- Том цолтой Монгол бөхчүүд маань бүгд 50-ийн амжилт үзүүлж чадсангүй.
- Башёгийн сүүлийн өдөр гурван бөх түрүү бөхийн төлөө өрсөлдсөн ч Секиваке цолноос дээш цолтой бөх тэр дунд байсангүй.
Монгол бөхчүүдийн хувьд Санданме зиндаанд Саданхикари Д.Наранцогт түрүүлж, Макушита зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үзүүрлэв. Мөн хэд хэдэн бөх ирэх башёд чансаа ахихаар боллоо.
Аки башёд Монгол бөхчүүд:
- Тамаваши Б.Мөнх-Оргил 7:8
- Дайшохо Ч.Шижирбаяр 5:10
- Азүмарюү С.Тодбилэг 6:9
Жюүрёо зиндаа
- Чиёошома Г.Мөнхсайхан 7:8
- Кирибаяма Б.Лхагвасүрэн 7:8
- Миторюү Б.Төрболд 6:9
- Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7:8
- Сэйро А.Өнөболд гэмтсэн
Макүшита
- Араваши Э.Дөлгөөн 2:5 гэмтсэн
- Хошорюү С.Бямбасүрэн 4:3
- Сакигаке Я.Баттүшиг 5:2
- Кёкүсотэн Э.Энхманлай 5:2
- Тэрүножүжи Г.Ган-Эрдэнэ 6:1
- Гочозан Д.Ууганбаатар 5:2
- Кагамио Б.Нанжид 4:3
- Рога А.Амарсанаа 5:2
Санданмэ
- Ёошояма Б.Анхбаяр 4:3
- Саданохикари Д.Наранцогт 7:0
- Дайтэнма Н.Чинзориг 4:3
Жонокүчи
- Хокүтэнкай Г.Сүхбат 6:1