Монголын Зураачдын Эвлэлээс ОХУ-ын Зураачдын Эвлэл, ОХУ-ын Уран Сайхны Академийн Урал, Сибир, Алс Дорнодын салбартай хамтран “Монгол говь” уран бүтээлчдийн анхдугаар судалгааны хээрийн аялал хийхээр болжээ.
Хойд хөршийн зураачид энэхүү тойрон аялалд оролцохоор Красноярск хотоос Монголд хөл тавьжээ. Тэд аяллаа Монголын газар нутгаас нар зөв эхлүүлэхээр шийдэж, Дундговь аймгийн нутгуудийг зорин аян замдаа гарсан байна. Тэдний зочлох нутагт Их газрын чулуу, Дэл уул, Бага газрын чулуу, Онгийн хийдийн туурь, Морин хуур, Өөш манхан, Дэлгэрхангай уул зэрэг Монголын сор болсон байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газар байдаг байна.