СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүрэн баавгай малчдыг сандаргаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Тухайлбал, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн сум сууринд хүрэн баавгай “зочилсон” гэх тохиолдол хэд хэд гарлаа. . Ихэнх нь залуу баавгай, бамбарууш аж. Бид энэ талаар Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага болон иргэдээс тодруулсан юм. Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж айлын гэр, хашаа нураах, бэлчээрт яваа мал идэх зэргээр малчдыг сандаргаж байгаа талаар тэд хэлэв. 

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс хойш 11 километрт Яргуй хавцлын бэлд байрлах иргэн Б.Амгалангийн 16 бүл зөгийг хүрэн баавгай самарч, юу ч үгүй болгосон гэнэ. Түүнчлэн баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад иргэд баавгайд хөөгдсөн байна. Мөн баавгайг мотоциклиороо 30 гаруй километр газар хөөж бахардуулсан тохиолдол ч гарчээ. Баавгай намрын цагт самар жимсээр хооллож, өвөл ичдэг амьтан. Гэтэл сум дундын ойн ангиас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар ургаагүй нь баавгай суурьшлын бүсэд нэвтрэх шалтгаан болсон хэмээн албаныхан хэлэв.

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ХҮРЭН БААВГАЙГ УСТГАЖ БОЛНО

Зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт манай улсад байдаггүй гэнэ. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад “Бид Хэнтий аймаг болон холбогдох сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн. Хүрэн баавгай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад ордог.

Амьтны тухай хуулийн 35.1, 5.5.1 дэх заалтын дагуу хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч ажилла гэсэн зөвшөөрөл өгсөн. Тус арга хэмжээг авсан тохиолдолд акт, протокол үйлдэх ёстой гэсэн заалт бий. Бид холбогдох газруудад энэ дагуу зөвшөөрлийг нь өгсөн. Аймгийн удирдлагууд “Яамнаас баавгайг устгаж болохгүй гэсэн мэдээлэл ирсэн” гээд байгаа юм.

Хэнтий аймгийн Биндэр сум. 2019.09.19. 13.12 цаг

Мэдээж бид хууль зөрчиж шууд устга, бууд гэсэн тушаал өгөхгүй шүү дээ. Мөн аймаг, орон нутаг сумын Засаг дарга нар бүрэн эрхээ мэддэг хэрнээ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж асуудал үүсч байна. Хэнтий аймагт явж байгаа баавгайг Улаанбаатар хотод байгаа БОАЖЯ-ны хоёр мэргэжилтэн яах ёстой юм” гэв. Харин Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Манай сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын сүүлчээс . ” гэсэн юм. Харин энэ талаар БОАЖЯ өөр байр суурьтай байв. Тэд хэлэхдээ “Хууль бус ан агнавал торгуулийг тухайн аймаг, сум 100 хувь авдаг. Уг торгуулиараа иргэдийн нөхөн төлбөр болон аливаа эрсдэлийг хариуцах ёстой. Манай яам сохор зоос ч авдаггүй” хэмээв.

Харин хүрэн байвгайд зөгийгөө сүйтгүүлсэн зөгийчин Б.Амгалан “Орон нутгийн удирдлагуудад тухайн болсон үйл явдлын зургийг баримтжуулж үзүүлсэн. Ямар нэгэн нөхөн төлбөр олгох тухай хэлээгүй. Сонор сэрэмжтэй бай л гэж хэлсэн. Манайх 31 бүл зөгийтэй, үүнээс 16 бүлийг нь өнгөрсөн сарын 25-нд юу ч үгүй сүйтгүүлсэн. Үүнээс хойш сумын төвийн ойролцоо баавгай үзэгдэх болсон. Ганц манайх ч биш бусад хэд хэдэн зөгийчид зөгийгөө сүйтгүүлсэн. Намрын зөгийн бал шим сайтай байдаг. Нэг бүл зөгий нь 700 мянган төгрөгийн үнэтэй” хэмээв.

“ЭР БААВГАЙ 6.5 САЯ, ЭМ БААВГАЙ ДОЛООН САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ” БАЙДАГ

Бид Биндэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хянал тын улсын байцаагч Ц.Цэдэвсүрэнтэй холбогдоход “Хүрэн баавгайг бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг удаа дараа авч ажиллаж байна. Иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтад учруулсан хохирлыг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгний үнэтэй” гэж ярилаа.

Д.Чанцалдулам

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.