Тэд бусдыг манлайлах чадваруудыг өөрсдөдөө бүрдүүлж чадсан байдаг: өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус, зоригтой алхам хийх хандлагатай, хүчтэй, өмнөө том зорилго тавьдаг ба эцсийг нь хүртэл зүтгэдэг. Гэхдээ олон түмний хайрыг татдаг хүмүүс бол биш юм. Бие даасан, чөлөөт байдалд дуртай. Ихэвчлэн шаргуу ажилчид бөгөөд хариуцлагатай тул ямар ч нөхцөл байдал үүссэн тэдэнд найдаж болдог.
Өөрийн чадалдаа итгэж их зүйлд хүрдэг. Хамт олны дунд ихэвчлэн албан бус лидерийн тоонд орно. Тэдний уриа бол – “Тэмцэх ба хэзээ ч бууж өгөхгүй байх”.
Сул тал: Сэжигч, хүнд итгэдэггүй. Хааяа зөрүүд зан нь илэрдэг. I бүлгийн цустай хүмүүс маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Зарим үед сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрэх үед биеэ барьж чадахгүйд хүрдэг. Бардам, хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Шүүмжлэлд тун дургүй. Ийм хүмүүстэй харьцахдаа хэт их давамгайлахыг оролдох хэрэггүй ба тоглоом наргиа хийхдээ маш болгоомжтой байвал зохилтой. Тэд шинэ бүхэнд дасахдаа муу. Уучилж чаддаггүй бөгөөд хэн нэгэн хуурч мэхэлбэл маш их хилэгнэдэг. Хүмүүс тэднийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч найдвар хүлээлгэдэг ч хэтэрхий их сэтгэл хөдлөлөөс нь эмээдэг.
Саруул сэтгэлгээтэй, аливаа зүйлд ажил хэрэгч, ухаалаг байдлаар ханддаг. Ухамсартай, гүйцэтгэл сайтай, дүн шинжилгээ хийх дуртай ба бусдын санаа бодлыг сонсож чаддаг.
Жижиг зүйлд анхаарал хандуулдаг тул энэ нь тэдний карьерт сайнаар нөлөөлдөг. Тэдэнд бүрэн найдаж болно. Учир нь II бүлгийн цустай хүмүүс эргэн тойрны хүмүүсийг гонсойлгох дургүй. Ямар нэгэн ажил даалгавал 100 хувь сайн гүйцэтгэхийг хичээдэг. Тэд бол хамгийн найдвартай, итгэлтэй найзууд байдаг. Найзыгаа сонсож, хэрэгтэй үед тусалж, дэмжиж, зөвлөгөө өгч чадна. Эв нэгдэл, эмх цэгц, тайван амгалан байдалд дуртай. Хүнтэй харилцахдаа үүсч болзошгүй маргаанаас зайлсхийхийг оролддог ба бүтэхгүй байвал зүгээр л дуугүй өнгөрөөхийг хичээнэ. Хамт олны ажилд сайн оролцдог, хүн бүртэй хэл амаа олж чаддаг.
Хүнийг нэвт шувт таних ба хүн бүрийн зүрх сэтгэлийг онгойлгох түлхүүрийг тааруулахдаа сайн. Нинжин сэтгэлтэй, романтик хүмүүс.
Сул тал: Зөрүүд зантай. Бие, сэтгэлээ бүрэн амрааж чаддаггүй. Заримдаа удаан хөдөлгөөнтэй, сул дорой. Ийм бүлгийн цустай хүмүүс даалгасан ажлыг гүйцэтгэхийн тулд амрахгүй, шөнө унтахгүй зүтгэж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгадаг. Ийм учраас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Мөн ачаалалтай үедээ уцаартай болчихдог талтай. Манлайлагч болох хандлагагүй ч зарим нөхцөлд удирдах албыг хашдаг. Маш мэдрэмтгий. Уцаартай үедээ ширүүн зан гаргадаг нь орчин тойрны хүмүүсийг гайхшруулдаг.
Энэ бүлгийн цустай хүмүүс бүтээлч, авьяастай, уян хатан байдаг ба ямар ч хамт олон, нийгэмд уусаж амьдарч чадна. Үүний хажуугаар тэд зорилгодоо үнэнч, шударга хүмүүс.
Тэд ухаантай, тайван, хүмүүстэй ойлголцож чаддаг ба ярих дуртай. Хэн нэгний үзэл бодлыг дуртайяа сонсож чаддаг, зөвлөгөө өгдөг. Дурлавал бүх сэтгэл зүрхээрээ дурладаг ба энэ нь насан туршийн сэтгэл байдаг. Ямар ч салбарт зүтгэсэн чадвараа харуулж чадна. Тэд маш сайн, чадвартай удирдагч болж чадна. Эв нэгдэлтэй байх дуртай. Ажил хэрэгч хандлагатай.
Сул тал: Маш эмзэг. Бусдын дэргэд бүтэлгүйтэх дургүй. Хайр дурлалын асуудалд өөртөө ч бусдад ч өндөр шаардлага тавьдаг.
Энэ бүлгийн цустай хүмүүс бол яг л хамелеон шиг олон талтай. Шинэ нөхцөл байдалд амархан дасдаг. Бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү их өрөвч сэтгэлтэй, ашиг хардаггүй.
Реалист үзэлтнүүд, зөвлөгөө өгөхдөө сайн. Тэдний уриа бол “Аливаа зүйлд сайн тал гэж байдаг”. Хүмүүс тэднийг хайрлаж, биширдэг. Тэд нэр хүндтэй, хүмүүс хэлсэн үгийг нь сонсдог.
IV бүлгийн цустай хүмүүс олон асуудлын учрыг олж чаддаг, ялангуяа эдийн засгийн ухааныг сайн ойлгодог. Бусдад баяр баясгалан бэлэглэх дуртай. Маш дур булаам, сонирхолтой хүмүүс байдаг.
Сул тал: Жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй. IV бүлгийн цустай хүмүүс бол ямар ч логик, дараалалгүй үйлдэл хийх хандлагатай. Тэднийг тоглоод байна гэж боддог ч байгаа байдал нь л тэр.
Эх сурвалж: Мон шинжүки скин мед