СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-22

Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгсэл шинээр бүртгэн, хасалт хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”  өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. 

Уг өдөрлөгийн үеэр Зам, тээврийн хөгжлийн яам төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах юм. 

Тус арга хэмжээний үеэр АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-аас дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх бөгөөд .
• Тээврийн нэгдсэн систем, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн шинэчилсэн програм хангамж, Зорчигч тээврийн онлайн тасалбар бичилт гэх мэт онлайн үйлчилгээ
• Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах, өөртөө үйлчлэх /ТҮЦ/ машиныг иргэдэд танилцуулах
• Мэргэшсэн жолоочийн шалгалт авах
• Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр иргэд, жолооч нарт заавар зөвлөгөө, мэдээлэл өгөх

Тээврийн хэрэгсэл шинээр бүртгэх, хасалт хийх, шилжилт хөдөлгөөн хийх, АНН байгууллагуудад тээврийн хэрэгслийн лавлагаа гаргаж өгөх / Улсын дугаар олгох /
• Тэмдэгтийн хураамжийг гэрэгэ киоск машинаар төлөх системийг иргэдэд танилцуулах /Шилжилт, хөдөлгөөн хийх, Гэрчилгээ нөхөж авах, улсын дугаар үрэгдүүлсэн, импортын машин бүртгэх/
• Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах
• Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 ажиллуулах
Мөн тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд иргэдтийн санал бодлыг сонсож, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.