Дэлхий дээр 40 секунд тутамд 1 хүн буюу жилд 800,000 орчим хүн амиа хорлосны улмаас хорвоог орхидог байна. Харин манай улсад 100,000 хүн тутамд 28.1 амиа хорлодог бөгөөд энэ нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ.
Тэр дундаа 15-29 насны хүмүүсийн нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байгаа бөгөөд амиа хорлох оролдлого хийх эрсдэл өсвөр насны #ЛГБТ хүмүүст бусад үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад гурав дахин их байгааг тогтоожээ.
Амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь бага, бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг бөгөөд нийт амиа хорлогчдын 50 орчим хувь нь ажилгүй хүмүүс байжээ. Иймд ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, ажилтай, орлогойтой болгох нь төр засгийн нэн тэргүүний ажил болохыг судлаачид, нийгмийн сэтгэл судлаачид үздэг юм.