СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Сүхбаатар: Засаглал солих тухай асуудал хэт даамжирвал улс орноороо тоглосон хэрэг болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол Улын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлж, санал асуухадаа засаглалын хэлбэрээ сольж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв эсэхийг хамт асуух саналыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн оруулсан уг санал нийгэмд багагүй маргаан, талцлыг дагуулаад байгаа билээ. Нэг эхсэг нь ерөнхийлөгчийн засаглалтай болвол улс орон илүү хөгжих мэт ярьж нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл дарангуйллын систем ноёлно гэж үзэж буй. Мэдээж засагалын хэлбэр солих эсэх асуудлыг ямар нэгэн хууль, төсөл боловсруулахгүйгээр зүгээр л иргэдээс асуух нь хууль, эрхзүйн хувьд боломжгүй зүйл хэмээн хуульчид, судлаачид, улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байгаа. Энэ талаар бид УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатараас тодруулсан юм. Тэрээр засаглалын хэлбэр солих эсэх асуудал хэт даамжирвал улс оронд хагарал зөрчил авчраад зогсохгүй, улс орноороо тоглож буй хэрэг болохыг ч үгүйсгэхгүй гэдгийг онцолж байна.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар:

-. Харин нутгийн удирдлагын тогтолцоо, шүүх эрх мэдлийн тогтолцоо, монгол улсын төрийн байгуулалтын системд өөрчлөлт оруулах асуудал.

Хэрэв ийм асуулт асуух гэж байгаа бол ерөнхийлөгч зүгээр санал оруулаад л асуудал шийддэг юм биш. Ард нийтийн санал асуулгатай хамт ч оруулахгүй. Тусгайлаад наана нь УИХ хэлэлцээд, ард нийтийн санал асуулгаар оруулах уу үгүй юу гэдгээ зөвлөлдөөд шийдэх ёстой. Энэ саналаас болмгоожлоод ярьж байгаа нь ор, үндэсгүй зүйл биш шүү дээ. Яагаад гэвэл урд нь би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчаар найман жилийн ажиллаж байсан. Тухайн үед би тандалт, судалгаа маягаар аймгууд руу бичиг явуулаад "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах цаг, боломж, нөхцөл мөн эсэх" талаар асуусан. Гэтэл Б.Чимэд багш мэдчихээд төрийн удирдах дээд албан тушаалтан, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга хүн ийм зүйл асууж байгаа нь нийгмийг самууруулж, үймүүлж байгаа хэрэг. Маш болгоомжтой хандах ёстойг сануулж байсан.

Тэгээд Үндэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бид 2010 онд хийсэн. Тэр . Тиймээс Үндсэн хуультай холбоотой асуудал бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир тусгай журмаар яригдах ёстой.

Өнөөдөр нээлттэй, ил задгай, олон нийтийн дунд хяналтгүйгээр, нэгдсэн бодлогогүйгээр зүгээр л санал асуух гэж байгаа мэтээр ярьж байгаа нь болохгүй. Тун болгоомжтой хандах асуудал.  Хуульзүйн хувьд бол хаалттай. Явц дунд зөрчил маргаан үүсэх эсэх нь хуульзүйн хүрээний асуудал биш. Энэ бол улс төрчдийн өөрсдийнх нь бодлого, ёсзүй, баримтлалдаг зарчим, эрх ашгаас хамаарна. Харин Хоёр тал болж хуваагдаж байна шүү дээ,  одоо. Нэг нь би ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, нөгөө нь би парламентийн засаглалийг дэмждэг гэх мэтээр. Энэ нь өөрөө хаграл зөрчил болж байна. Монгол улсын төрийн удирдлага ийм байх ёсгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.