СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Улсын II төв эмнэлгийн эмч, ажилчид шинэ захирал гаднаас томилохыг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, доктор Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлөн ЭМДЕГ-ын даргаар томилжээ.

Уг асуудлаас болж өнөө өглөө бүх ажилчид цуглан гаднаас шинэ захиралтай болохгүй, дотроосоо захирлаа томилох хүсэлтэй байгаагаа хэлэлцсэн байна. Дээрх асуудлыг хэлэлцэх үеэр Улсын хоёрдугаар төв эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнүүдийг эмч, сувилагч нар үзэхгүй байна гэсэн мэдээлэл манай LIVETV-д ирсэн юм. Бид мэдээллийн дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү очиход ажил хэвийн үргэлжилж байв.

.

Тус эмнэлгийн эмч, сувилагч нарын зүгээс эмнэлгээ, ажиллагсдаа мэддэг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Ганзоригийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилох хэрэгтэй гэсэн санал хүсэлтэй байгаагаа уламжлан хэлж байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.