Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 7-ны өдрийг дуустал дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгэж байна.
Хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн та бүхнийг урьж байна.
Соёлын элчид нэрээ дэвшүүлэх иргэн:
Соёлын элчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: