Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны тандалт судалгааны төлөвлөгөөний дагуу хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор эх орны хөрсөнд ургуулсан нийслэлд худалдаалагдаж буй хүнсний ногоо, жимс, жимсгэнэд цацрагийн тандалт судалгааг хийж байна.
Удирдамжийн дагуу “Скай”, “Мишээл” худалдааны төвийн гаднах талбайн үзэсгэлэн худалдаанд оролцож буй 19 иргэн, аж ахуйн нэгжээс 33 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний дээжийг авч, цацрагийн хяналтын шинжилгээнд хамрууллаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.