СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонези улсад гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэгт тооцно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Индонези улсын эрх баригчдын санаачилсан шинэ хууль ирэх долоо хоногт батлагдахаар зэхэж байна. Уг хуулинд ижил хүйстнээ сонирхогчдыг хууль бус гэж үзэн яллах ба .

Хүний эрхийн байгууллагууд шинээр батлахаар зэхэж буй эдгээр хуулийн заалтуудыг хүний эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан үйлдэл хэмээн шүүмжлэн буруушааж байна.

Төрийн бус байгууллагууд Ерөнхийлөгч Жоко Видодод хандан энэ сарын 24-ны өдөр өргөн барих хуулийн заалтыг түр хойшлуулах хүсэлт гаргажээ.

Индонези бол дэлхий дээр хамгийн их исламын шашинтнууд оршин суудаг орон. Үндэсний бахархал нь олон шашин, овог аймаг холилдсон үндэстэнг нэгтгэн оршин тогтнож буй явдал юм. Гэвч энэ удаагийн хуулийн заалт, шинэчлэл улс орны эв нэгдэл, тогтвортой байдлыг үгүйсгэж байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзжээ.

Хуулинд оруулах шинэчлэл өөрчлөлтийн талаар хэдэн арван жилийн турш яригдсан ба  2015 онд дахин танилцуулж, ирэх долоо хоногт Парламентад өргөн барих юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.