Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр хоног үлдлээ.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас долоон жинд ширэн бээлийтнүүд маань хүч үзсэнээс 57кг жинд Жакарта Азийн наадам болон Ази тивийн 60кг жингийн аварга Э.Цэндбаатар бүх өрсөлдөгчдөө илүүрхэн хожсоор хагас шигшээд тулалдах гэж байна. Тэрээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт Жакарта Азийн наадам болон Ази тивийн 56кг жингийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой тулалдах юм.
Манай тамирчин хүрэл медалийн төлөөх тулаанд Ирландын Курт Волкертэй тулалдан бүх шүүгчдийн саналаар ялалт байгуулсан тулааны бичлэгийг толилуулж байна.