Өмнөд Солонгос улсад одоогоос 30 орчим жилийн өмнө эмэгтэйчүүдийг хүчирхийлэн амь насыг нь хэрцгийгээр хороож байсан цуврал алуурчныг олж илрүүлсэн тухай цагдаагийн газраас мэдээлжээ.
1986-1991 оны хооронд Сөүлийн урд хэсэгт байдаг Хвасонгийн хөдөө нутгаас 10 эмэгтэйн цогцос олдсон юм. Нарийвчилсан шинжилгээр эдгээр цогцоснуудын багадаа гурваас нь 56 настай Ли Чун Жэгийн ДНХ илэрчээ.
Сэжигтэн уг хэрэг илрэхээс өмнө аль эрт буюу 1994 онд бэр эгчээ хүчирхийлэн хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсож, ялаа эдэлж байгаа юм. Гэвч тэрээр Солонгос даяар шуугиан тарьж байсан цуврал аллагыг үйлдээгүй хэмээн хэрэг хүлээхээс татгалзжээ.
Өмнөд Солонгосын цагдаагийн газраас аймшигт хэргийг илрүүлж чадалгүй хугацаа алдсандаа хохирогчдын ар гэрийнхнээс хүлцэл өчиж гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэжээ.
Олон нийтийг цочирдуулж байсан, түүхэнд хараар тэмдэглэгдсэн үйл явдлаас сэдэвчлэн бүтээсэн “Memories of Murder” уран сайхны кино олон улсын кино наадмуудаас томоохон шагналуудыг хүртсэн байдаг юм.
Эх сурвалж: www.bbc.com