СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-09-20

Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын уламжлалт анагаах ухааны гурван махбодийн онолоор хүний биед хий, шар, бадгана гурван махбодь харилцан тэнцвэртэй бие биенээ шүтэлцэн байж хүний бие эрүүл байна гэж үздэг аж. Үүнээс тэгш чанартай хий махбодь нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд таван цул эрхтнээс зүрхэнд, зургаан сав эрхтнээс гол судал, олгойд, долоон тамираас ясанд, таван эрхтнээс чихэнд голлон оршдог байна. Хүний биеийн хий таван төрөл.

Үүнд:

1. Амь баригч хий толгой болон төв судсанд

2. Дээш гүйгч хий өвчүү болон түүний ар талд

3. Түгэн гүйгч хий зүрхэнд

4. Гал тэгшитгэгч хий ходоодонд

5. Уруу арилгагч хий хошногонд тус тус бий ажээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж буйгаар хийг үүсгэгч гол шалтгаан нь:

1. Сэрүүн чанартай идээ, ундаа (ямаа, тэмээний мах, гаазтай ундаа) хэрэглэх.

2. чийг татдаг гутал өмсөх.

3. Унаж, бэртэх.

4. Айж, цочих.

5. Доороосоо даарах.

6. Сэтгэл санаагаар хэт их унахаас үүддэг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.