СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байлдааны онгоц осолдох үед нисгэгч өндөр хүчдэлийн цахилгааны утсанд дүүжлэгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бельгийн далбаатай, 1983 онд үйлдвэрлэгдсэн F-16 байлдааны нисэх онгоц Франц улсын Бриттанийн нутаг дэвсгэрт осолджээ. 500 метр өндөрт нисч байсан онгоц осолдох үед нисгэгчид шүхрээр бууж амиа аварсан байна. Гэвч онгоцноос зугтсан хоёр нисгэгчийн нэгийнх нь шүхэр 250,000 вольтын өндөр хүчдэлийн цахилгааны утсанд тээглэжээ.

Байлдааны онгоц орон нутгийн цагаар пүрэв гарагт 10 цаг 30 минутын үед Плувигнер тосгонд унаж 50 метрийн зайтай байшинг шүргэж, модон дээр унаж шатжээ. Харин осол гарах үед онгоцноос үсэрсэн нисгэгчдийн нөгөө нь амжилттай газардсан байна.

 

 

Францын орон нутгийн хэвлэлүүд өндөр хүчдэлээс дүүжлэгдсэн шүхэртэй нисгэгчийн зургийг авч нийтэлжээ.

 

 

Ouest-France сонинд мэдээлснээр нисгэгчид Бельгийн Намурын ойролцоох Флореннес нисэх баазаас хөөрч Францын баруун нутгийн тэнгисийн цэргийн баазыг чиглэж туршилтын нислэг үйлдэж байжээ.

 

 

Ослын эргэн тойронд Франц улсын 100 гаруй цагдаагийн офицер ажилласан байна. Азаар хүний амь нас эрсэдсэн болон гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй гэв. F-16 нь анх 1973 онд ашиглаж эхэлсэн АНУ-ын нисэх хүчинд зориулан бүтээсэн дан хөдөлгүүртэй байлдааны онгоц юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.