АНУ-ын төрийн тэргүүнээр улиран сонгогдсон, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама лхагва гарагт Splunk мэдээлэл, программ хангамжийн компанийн урилгаар телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампад үнэтэй зөвлөгөөгөө хайрлажээ. Обамагийн хэлснээр Трамп хэрэв Ерөнхийлөгч мөн л бол олон нийтийн цахим сүлжээ, кабелийн сувгийн мэдээ хоёроос татгалзах хэрэгтэй гэжээ.
Барак Обама Ерөнхийлөгчийн албанд байхдаа сайн багийн тусламжтайгаар мэдээлэл олж авдаг байсан хэмээн ярьсан байна. “Ерөнхийлөгч байна гэдэг галтай цоргоноос ус уухтай адил учраас хэзээд өөрийнхөөрөө мэдээллийг боловсруулж хүлээж авч чаддаггүй” хэмээн туршлагаа хуваалцжээ.
Трамп Твиттерт идэвхтэй байдаг хэрэглэгчдийн нэг бөгөөд кабелийн телевизийн мэдээний сувгуудыг их үздэг. Тэр сард 284 удаа жиргэдэг ба Твиттер ашиглах нь улам нэмэгдэж байгаа гэжээ.
Обамагийн үзэж байгаагаар хэт их цагийг цахим сүлжээ, санал хураалтад зарцуулбал олон хүний шүүмжлэлд өртөж, жижиг зүйлд анхаарал хандуулснаар алдаа гаргаж эхэлдэг хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: www.theguardian.com