СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-19

Чингэлтэй дүүргээс бусад дүүргийн хороодод “сайн түлшний карт” тараагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд нийслэлийн дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулахаар болсон. Уг сайжруулсан түлшийг зөвхөн “сайн түлшний карт”-аар айл өрхүүдэд олгохоор болсон бөгөөд энэ айл өрхөд өвлийн турш ногдох квот нь гурван тонн байх аж. “Сайн түлшний карт”-ыг өнгөрсөн даваа гарагаас эхлэн хороогоор дамжуулан үнэ төлбөргүй олгох байсан ч хэвлэлт, бүртгэл зэргээс шалтгаалан заасан хугацаандаа иргэдэд хүргэгдээгүй билээ.

Тэгвэл өнөөдрөөс Чингэлтэй дүүргээс бусад дүүргүүдэд “сайн түлшний карт”-ыг хороодоор дамжуулан олгож эхэлсэн байна.

Чингэлтэй дүүргийн хувьд энэ тавдахь өдөр гэхэд бүх хороодод тараагдаж дуусна хэмээн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 17228 ширхэг картыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өгсөн байна.

 . Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.