Индонези улсад гарсан ойн түймрийн улмаас экологийн олон мянган га бүс шатаж, хорт утаа тархсан. Өргөн хүрээг хамарсан ойн түймэртэй холбогдуулан 185 хүнийг сэжигтнээр татан баривчилжээ.
Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч Дэди Прасетогийн хэлснээр түймэр ассан зургаан муж, дөрвөн корпорацийн төлөөлөгчдийг хэрэгт холбогдуулан баривчилж мөрдөн шалгаж байна. Түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзжээ.
Тус улсад өнгөрсөн зуны саруудад 328,000 га талбай шатаж, олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба 9,000 бие бүрэлдэхүүн түймрийг унтраахаар дайчлагдсан байна. Хөрш Сингапур, Малайз улсуудад түймрийн утаа тархаж агаарын чанар эрүүл мэндэд аюултай түвшинд хүрчээ.
Агаарын бохирдлоос болж Малайзад 600 гаруй сургууль үүд хаалгаа барьсан байна. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн хэлснээр ойн түймрийг унтраахаар 52 онгоц ашиглаж байгаа ба 5,500 бие бүрэлдэхүүнийг нэмж дайчлахаар болжээ.
Түймрийн утаа ихээр орж ирсэн Малайз болон түймэр газар авсан Инднези улсын Засгийн газрууд хамтран хиймлээр үүл хуралдуулж бороо оруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: www.cnn.com