Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас гэрлээд олон жил болсон ч хуримаа хийж амжаагүй найман алба хаагчийнхаа хуримын ёслолыг зохион байгуулжээ. Хуримаа хийсэн албан хаагч дунд дэслэгчээс хурандаа хүртэл албан тушаалтай цагдаагийн албан хаагчид багтжээ.
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар 72 жилийн түүхтэй бөгөөд орон нутгийн цагдаагийн газруудаас анх удаа алба хаагчдынхаа хуримын ёслолыг Улаанбаатар хотод хийж байгаа анхдагч болж байгаа нь энэ юм.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хуримаа хийх хүсэл сонирхолтой алба хаагчдынхаа саналыг авч, хамт олноороо хэлэлцэн сонгожээ. Цагдаагийн алба хаагчид хуримаа ч хийх завгүй, цаг наргүй албандаа зүтгэдэг бөгөөд түүнийг гэрчлэх хамгийн энгийн жишээ нь хуримлагч хосуудын дунд цагдаагийн байгууллагад 20-иод жил ажилласан өнөр өтгөн гэр бүлээс гадна, шинэ залуу алба хаагчдын төлөөлөл ч багтжээ.