Либерийн нийслэл Монрови хотод үйл ажиллагаа явуулдаг шашны сургуульд гал гарчээ. Орон нутгийн цагаар 23 цагт гал гарах үед хүүхдүүд унтаж байсан бөгөөд 26 хүүхэд амиа алдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Сургуулийн байранд галын гарц байгаагүй учраас хүүхдүүд шатаж буй барилгаас зугтах чадаагүй байна. Амь насаа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь 10 болон түүнээс доош насны хүүхдүүд ба хохирогчдын дунд хоёр багш нь байгаа юм. Галын үеэр хоёр хүн амьд гарсныг эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь хүнд байгаа гэжээ.
Либерийн Ерөнхийлөгч Жорж Виэ аймшигт мэдээг сонсоод өөрийн биеэр хэргийн газарт ирж хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзахаар болсон байна. “Улс орон нэг иргэнээ алдахад ч эмгэнэлтэй байтал 26 хүүхэд хоёр удирдагч багшаа алдана гэдэг нөхөж баршгүй хүнд гарз” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Галын шалтгааныг тодруулах ажлыг нэн даруй эхлүүлэх юм байна. Исламын шашны ёсоор амиа алдагсдыг 24 цагийн дотор оршуулна гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com