СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-10

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Манай монголчууд чинь цөөхүүлээ. Харин улстөрчид маань олуулаа. Олуулаа учраас эв нэгдэл гэдэг зүйл ард түмнээс илүүтэй улстөрчдөд асуудал болдог юм.

 

Ижил тэнцүү сонголт хийчихээр бие биеэ бойкотлоод төрийн ажил гацаачихна. Аль нэгийг нь олонх болгоод тавьчихаар ааг бяр нь ихдээд хараа хяналтгүй болчихно. Бас олон суудал авсан улстөрчид хоорондоо эрх мэдлээ булаалдаад дөрвөн жилийн турш “зодолдчих” шинжтэй. Ер нь улстөрчид их ярвигтай юм.

 

. Нэг нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон, нөгөө нь МАН-аас томилогдсон болохоор улстөрчид, улс төрийн хүрээнийхэн гайхаад байх шиг байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “амьд харилцаа”-г харсан хүмүүс эвэртэй туулай харсан юм шиг, үгүйдээ л аль алийг нь урвагч болгож байгаад л ярьж байна. Энэ намрын чуулганы нээлт өнгөрсөн даваа гаригт буюу хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд болсон. Тэр орой нээлтэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болжээ.

 

. Нэг нь Америкаас, нөгөө нь Азербайжанаас ирсэн хоёр л доо. Тэр үеэр Ерөнхий сайд “…Намайг дэмжсэн, дэмжиж явдаг танд баярлалаа. Би сая Америкт очоод 350 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурчихаад ирлээ. Ерөнхий сайдын хувьд, монгол хүн болж төрсний хувьд бахархах гавьяагаа амжуулчихлаа” гэж “илтгэсэн” гээд л яриад байна.

 

. Ингэж хардах нь зүйн хэрэг л дээ.

 

Намрын чуулганы эхний өдрүүдэд ЗТХ-ийн сайдыг томиллоо. Шинэ сайдаар Ерөнхий сайдын маш ойрын Я.Содбаатар гишүүн тодорлоо. МАН-ын удирдлагууд сарын өмнө Булганд уулзах үеэр Я.Содбаатарыг сайд болгоё гэж тохирсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. .

 

Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй шадарлаж ирсэн, УИХ дахь МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг Я.Содбаатар яаж 32-ын бүлэг, Ерөнхийлөгч гэсэн хоёр том даваан дээгүүр харайгаад ЗТХ-ийн сайд болсон бэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, . Түүгээр бол 32-ын бүлгээс нэр дэвшсэн Ё.Баатарбилэг, эсвэл Ерөнхийлөгчийн санал болгосон экс сайд Д.Ганбат хоёрын нэг томилогдох байлаа. Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг Засгийн газраа байгуулж байх үеийн улс төр огт өөр болсныг ЗТХ-ийн сайдын томилгоо харуулж байгаа юм.

 

.

 

Эв нэгдэл бидэнд хэрэгтэй. Шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ үүгээр халхавчилсан элдвийн үйлдэл явагдах вий гэж хардах нь бас хэрэгтэй юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.