Хэрэв та Instagram хуудсандаа жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс засалд орсон талаар постлох болон энэ талаар сонирхож байгаа бол түр азнаарай. Учир нь Instagram цахим сүлжээ дээрх постуудыг хориглохоор болжээ.
Зарим постуудыг 18 нас хүрээгүй хэрэглэгчдээс нуух ба ид шидийн мэт аргаар жин хая бүтээгдэхүүн сурталчилсан постуудыг шууд устгах юм байна. Учир нь залуу үеийнхний дунд эрүүл бус бүтээгдэхүүн хэрэглэх нь олширч байгаад санаа тавьж дээрх постуудыг хориглосон гэжээ.
Цахим сүлжээг эзэмшдэг Facebook компани ч мөн жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын тухай постуудыг тун удахгүй хориглоно гэдгээ мэдэгдсэн байна. Уг хөдөлгөөнийг өрнүүлж уриалсан жүжигчин, эрүүл биеийг дэмжигч Жамила Жамил эрүүл бусаар тураах бүтээгдэхүүний эсрэг том ялалт байгууллаа гэжээ.
Instagram-ын олон нийттэй харилцах бодлогын менежер Эмма Коллинс “Бид Instagram-ыг хүн бүрийн хэрэглэдэг, орох дуртай эерэг газар байгаасай гэж хүсдэг. Зарим тохиолдолд цахим сүлжээнээс үүдсэн дарамт, эвгүй байдлыг багасгахын тулд бид шийдвэрээ гаргасан” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com