СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваний иргэн Хонконгийн жагсагчдад 2,000 хийн баг илгээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Алекс Ко Хонконгоос 650 орчим км-т амьдардаг нүдний шил зүүсэн даруу төлөв төрхтэй, намуухан яриатай нэгэн. Хэдийгээр тэр Тайваньд амьдардаг ч Хонконгийн жагсаалыг цахим сүлжээгээр дамжуулан харж эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгчдэд туслахаар шийдсэн байна. Энэ жил 23 настай Алекс Ко жагсагчдад 2,000 ширхэг агаар шүүгч, дуулга бүхий хийн баг илгээжээ.

Когийн хэлснээр Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа тул үүний эсрэг хамгаалалт хэрэгтэй гэж үзсэн байна. “Би урьд өмнө Хонконгт очиж байгаагүй. Гэхдээ тэднийг хайхралгүй орхих шалтгаан үгүй юм шиг санагдсан. Христийн шашин шүтдэг учраас гэмтэж бэртэж, дайралтад өртөж байгаа хүмүүсийг харахад тэдэнд туслах хэрэгтэй гэж бодогдсон. Тайвань хүний хувьд дараагийн удаад бид ч байж магадгүй гэж санаа зовж байна” хэмээн ярьжээ.

 

 

Хонконг 1997 онд Британийн колониос гарч Хятадын тусгай бүс болон шилжсэн бол Тайвань 1949 онд иргэний дайны дараа өрх тусгаарласан ч Бээжингийн зүгээс арлыг хэзээ нэг өдөр нэгтгэх ба шаардлагатай бол хүч хэрэглэнэ гэсэн байр сууринаас ханддаг.

Тайваний Засгийн газар удаа дараа Бээжин, Хонконгийн эрх баригчдад хандан жагсагсчдын шаардлагыг эергээр шийдэхийг уриалсант билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.