Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Эйрбус компани ирэх онд шинэ гүйцэтгэх захирлаа томилохоор болсон. Франц гаралтай инженер Гиллаум Фаури 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Том Эндерсийн халааг авч гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашина.
Фаури өмнө нь Peugeot болон Eurocopter компаниудад Ерөнхий менежерийн ажил хийж байгаад Эйрбусын нисдэг тэрэгний бизнесийг хариуцах болжээ. Эйрбус компанийн хувьцаа өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 25 хувиар өссөн. Гэсэн ч шинэ гүйцэтгэх захирал компанийг илүү өндөрт өргөхөд хэд хэдэн хүнд шалгууртай нүүр тулж байна.
2017 онд Эйрбус 1,100 гаруй онгоцны захиалга авснаас 200 гарй нь Боинг байсан. Харин энэ жил 7,400 онгоцны захиалгаа үйлдвэрлэж байна. Тиймээс захиалгаа хугацаанд нь хүлээлгэж өгөх нэн түрүүнд шийдэх асуудал болов.
Тус компанийн удирдах байр Франц улсад байдаг ч Их Британид 15,000 ажилчинтай үйлдвэрүүд бий. Хэрэв ирэх оны гуравдугаар сард Их Британи Европын Холбоотой харилцаагаа тасалвал худалдаа борлуулалтын татвараас авахуулаад эдийн засгийн хүндрэлүүд гарч ирнэ.
Хятад хэдийгээр Эйрбусын шилдэг харилцагчдын нэг боловч энэ төрлийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа. Хятадын Комак С919 анхны туршилтын нислэгээ 2017 онд хийсэн. Тиймээс ирээдүйн хамгийн том өрсөлдөгч ч байж болох.
Эх сурвалж: edition.cnn.com