Хонконгийн эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйлсийн нэг болсон морины бооцоот уралдаануудыг лхагва гарагт цуцалсан байна. Хонконгийн Jockey Club улс төрийн эмх замбараагүй байдлаас үүдэж уралдаанд оролцогчид, морь унаачид болон морин тойруулгын бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд цуцалсан гэж тайлбарлажээ.
Эрх баригчдын эсрэг ардчиллыг дэмжсэн жагсаал морин тойруулгын ойролцоох нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй нөхцөл байдал үссэн байна. Мөн жагсагчид Бээжингийн дэмждэг эрх баригч Жуниус Хогийн өмчилдөг уралдааны моринд заналхийлсэн гэж мэдээлжээ.
15 дахь долоо хоногтоо тасралтгүй үргэлжилж буй жагсаал улс төрөөс гадна эдийн засгийн салбарт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Хонконгийн зоогийн газар, зочид буудал, олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатах болсон.
Jockey Club нь хамгийн гол татвар төлөгчдийн нэг ба жилд дунджаар 13 тэрбум хонконг долларыг төсөвт бүрдүүлдэг байна. Энэ нь Хонконгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1,3 хувь юм.
Эх сурвалж: www.cnn.com