Манай улсын гахайн махны нийлүүлэлтийн дийлэнхийг хангадаг урд хөрш БНХАУ-д гахайн өвчин гарснаас гахайн мах ховордож, үнэ нь огцом нэмэгдээд байгаа юм. Гахайн махны үнийг тогтвортой барихын тулд энэ пүрэв гарагийн үдээс хойш нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Хятадын тэжээвэр гахайн 1/3 нь өвчилсөн гэж үзэж байгаа юм.
Пүрэв гарагт 10,000 тн нөөцийн хөлдүү махыг худалдаалах юм байна. Ингэхдээ цахимаар дуудлага худалдаа явуулах ба оролцогч нэг бүр дээд тал нь 300 тн-ыг худалдаж авах боломжтой.
Африкийн гахайн өвчнөөр өвчилсөн 100 сая гаруй гахайг устгалд оруулснаас хойш гахайн махны үнэ 50 хувиар өсчээ. Хятадад үндсэн зоогийн нэг хэсэг болсон гахайн нөөцийн махыг ирэх 10 дугаар сарын эхэнд тусгаар тогтнолын 70 жилийн ойгоо тэмдэглэх ард түмэнд зориулж худалдаанд гаргасан байна.
Эх сурвалж: www.cnn.com