Хэвийн үед нар жаргах болон мандахад цэнхэр өнгийн туяа ялгарч бидний нүдэнд харагдахдаа ихэвчлэн улбар шар болон улаан өнгө буудаг. Харин өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт Райкоке галт уул дэлбэрч 700 метр өргөн галт уулын тогооноос үнс нурам, халуун хийгээ цацжээ.
Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул Олон улсын сансар судлалын станцад ажиллаж буй одон орон судлаачдад харагдах боломжтой байсан гэж НАСА мэдээлэв. Үүгээр зогсохгүй уг галт уулын дэлбэрэлт олон мянган км-ын алсад байгалийн онц үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлжээ.
Галт уулын дэлбэрэлтийн үеэр зуны өглөө нар мандах, нар жаргахад тэнгэрийн хаяа нил ягаан өнгөөр туяарчээ. Дэлбэрэлтээс үүдсэн тоосонцор нарны гэрэлд сарниж агаар мандалд тархахдаа озоны давхаргын нөлөөгөөр нил ягаан өнгийг ялгаруулсан гэдгийг Колорадо Бульдер их сургуулийн судлаачид тайлбарласан байна. Эрдэмтдийн хэлснээр уг дэлбэрэлтээс гарсан үр дүн хор уршиг дагуулаагүй ч үүнээс том дэлбэрэлтэд бэлэн байх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com