Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотноо ес дэх өдрөө үргэлжлэн явагдлаа.
Өчигдөр манай гурван тамирчин шөвгийн 16-д тулалдсан юм. Манайхны өчигдрийн тулааны салхийг хагалж 63кг жинд манай шилдэг тулаанчдын нэг болох Б.Чинзориг рингэнд гарлаа.
Б.Чинзориг жиндээ чансаагаараа 4-т эрэмбэлэгдэж буй тул эхний тойрогт гоц мөргөж улмаар БНХАУ-ын Шан Жуныг 5:0 харьцаагаар илт илүүрхэн хожиж, шөвгийн 16-д шалгараад байсан юм. Өчигдөр шөвгийн 16-д Энэтхэгийн М.Каушиктай тулалдан мөн л гурван үеийн турш илт илүүрхэн тулалдсан ч харамсалтай нь үр дүн эсрэгээрээ гарлаа. Бүх шүүгчдийн саналаар буюу 0:5 харьцаагаар Энэтхэгийн тамирчинд ялалтыг өглөө. Сонирхогчдын боксын шүүлт хэдийнээс асуудалтай байж ирснийг бүгд мэддэг ч өчигдрийн тулааны шүүлт дэндүү шударга бус байлаа.
AIBA буюу Сонирхогчдын боксын олон улсын холбооны шүүлт болон бусад асуудлаас үүдэлтэйгээр Олон улсын олимпийн хороо тэднийг олимпийн их наадамд оролцох эрхийг нь хасаад байгаа билээ. Тийм ч учраас энэ удаагийн сонирхогчдын боксын ДАШТ нь ирэх жил болох олимпийн их наадамд оролцох эрх олгох, эрхийн оноо олгох тэмцээн биш юм.
Үзэгч танд өчигдрийн тулааны бичлэгийг толилуулж байна. Шүүлтийг танд үлдээе.
Энхбат ах шигээ то
Энхбат ахшигээ тоглоорой