Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр өглөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Учир нь тус төвийн захиргаанаас цахилгааны үнэ, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор лангууны түрээсийн үнэ 495 000 байсныг 995 000 төгрөг болгон огцом нэмсэн нь түрээслэгчдэд дарамт болж байгааг эсэргүүцэж байгаа аж.
Түрээсийн гэрээг шинэчлэх албан бичгийг өчигдөр гардуулан өгч, 9 сарын 25 гэхэд гэрээгээ шинэчлэхгүй бол лангуугаа чөлөөлж өг гэж тулгажээ. Харин түрээслэгчид "Зундаа агааржуулалтгүй байранд худалдаа хийлгэдэг. Имарт нээгдсэнээс хойш хүн орж ирэхээ больсон. Түрээс нэмэгдсэнээр зээлтэй иргэдэд маш хүнд тусаж байна" хэмээн өгүүлж байлаа.