Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна.
Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцно.
“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр “Баяжуулсан хүнс”, “Атар-60 жил”, “Үндэсний хоол”, “Мах сүүний анхдугаар аян”, “Алсыг харъя, "Органикийг сонгоё” өдөрлөгүүдийг зохион байгуулна.
“Намрын ногоон өдрүүд-2018” арга хэмжээнд хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 18 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, дундын зуучлалгүй хэрэглэгчдэд шууд борлуулалт хийсэн байдаг.