2018 оны 10 сарын 10
-Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос 11.30-д хэвлэлийн бага хурал хийнэ.
-МУИС-ийн Төв номын сангийн 202 тоотод "Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэг 10:00 цагт эхэлнэ.
-“Төрийн байгууллагын хүний нөөц-Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал Novotel зочид буудлын хурлын танхимд 09.00 цагт болно.
-Өргөдлийн байнгын хорооноос 14.00 цагт иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулна.
-Монголбанкны Төлбөр Тооцооны Газраас зохион байгуулж, хэрэгжүүлэх “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”сэдэвт 2 сарын аяны нээлт 15:00 цагт Монголбанкны “А” байрны зааланд болно.
-MN-Мэдээллийн төвд 11.00 цагт Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал, 11.30 цагт Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
-Үндсэн хуулийн цэцийн 09:30 цагийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.
-Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хүүхэд хөгжил орчин үеийн асуудлууд“ Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал 9:00 цагт Монголын хүүхдийн ордонд болно.