СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МУ-ын Ерөнхийлөгч 10 жилийн дараа Энэтхэг улсад айлчилна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ долоо хоногийн 19-ний пүрэв гарагт Энэтхэг улсад тав хоногийн хугацаатай албан айлчлалаа эхлүүлэх гэж байна. Гадны эх сурвалжууд манай улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг 10 жилийн хугацаанд хийж буй анхны айлчлал гэдгийг онцолжээ.

Хамгийн сүүлд 2009 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Энэтхэг улсад айлчилж байжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр айлчлалын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна дэд бүтэц, эрчим хүч, гамшигтай тэмцэх, батлан хамаалах, аюулгүй байдал, соёл, барилгажилтын салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцоно гэжээ.

 

 

Энэтхэг-Монголын стратегийн түншлэл эрх чөлөө, ардчилал, Буддын шашны өв соёлд үндэслэн суурилсан гэдгийг эх сурвалж дурдсан байна.

Ерөнхий сайд Нарендра Моди, Х.Баттулга нар энэ сарын эхэнд Владивостокт Дорнодын эдийн засгийн форум дээр уулзсан юм. Моди 2015 онд Монгол улсад албан айлчлал хийсэн нь Энэтхэг улсын Ерөнхий сайд анх удаа айлчилж буй түүхэн явдал болсон билээ.

 

 

Тэрбум гаруй хүн амтай Энэтхэгийн Засгийн газар далайд гарцгүй оронд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зээл тусламж олгон дэмжиж байгаа гэжээ. Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй Монгол улсын оюун санааны гуравдагч хөршийг Энэтхэг гэж үздэг.

Албан ёсны хөтөлбөрт дурдсанаар Ерөнхийлөгч Баттулга Энэтхэг улсын төрийн тэргүүн Рам Нат Ковинд бараалхаж дэд Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайд нартай уулзана. Хүндэтгэлийн зоог барихаас гадна Шинэ Дэлид болох Энэтхэг-Монголын бизнесийн чуулга уулзалтад оролцох юм байна. 

 

Эх сурвалж: www.wionews.com, www.bignewsnetwork.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.