Хонконгт ид ачааллын үеэр зорчигч тээврийн хоёр ч галт тэрэг замаасаа гарч найман хүн бэртэж гэмтсэн байна. Ослын улмаас галт тэргэнд зорчиж байсан 500 зорчигчийг нэн даруй нүүлгэн шилжүүлжээ.
Зурагнаас харахад галт тэрэгний гурван чингэлэг замаас гарч хөндөлдөж зогссон байна. Осол эх газрын Хятад руу явдаг Коулунгийн Хунг Хом зогсоолын орчимд болжээ.
Зорчигчид аюулгүй байдлаа хамгаалахын тулд хаалгаа эвдэж гарсан байна. Чухам яагаад галт тэрэг замаасаа гарсныг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуулан хоёр чиглэлд галт тэрэгний үйл ажиллагааг түр зогсоожээ.
Эх сурвалж: www.theguardian.com