Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо буюу яармагийн айл өрхүүдийг дулааны шугам сүлжээнд холбохоор өнгөрсөн тавдугаар сараас газар шорооны ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй тул иргэдийг бухимдуулж байна.
Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар 1130 метр трансс хос дулааны шугам сүлжээ, хүйтэн усны шугамын ажлыг “Alliance Tech” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд трансс шугам дээрх өндөр хүчдэлийн шугам, камер зэргийг нүүлгэн шилжүүлэхээс гадна хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ажил удааширсан гэх тайлбарыг өгсөн юм.
Яармагийн гэр хорооллын айл өрхүүдийг төвийн шугам сүлжээнд холбож байгаа нь сайшаалттай ч захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд үүссэн асуудлаас болж оршин суугч иргэд сүүлийн таван сарын турш ухсан нүхсэн нүх тойрч, энхэл донхол замаар зорчиж байна хэмээн бухимдангүй хэлж байлаа.
“Alliance Tech” ХХК-ийн зүгээс ирэх сарын өдийд шугам сүлжээний ажлыг хийж дуусгана гэх хариуг хэлсэн бол иргэдийн хувьд хурдан шуурхай ажлыг хийж дуусган, шугам сүлжээний ажлын дараа зам засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхгүй бол бороо, цас орсны дараа шороо нь энхэл донхол замтай болох вий дээ хэмээн дурдаж байлаа.