Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлын судалгааг 2017-2018 онуудад хийжээ.
Уг судалгаанд эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн 17-84 насны нийт 386 хүнийг хамруулсан байна. Судалгааны мэдээллээс харахад 40.4 хувь нь эрэгтэй, 59.6 хувь нь эмэгтэй байсан бөгөөд насны бүлгээр авч үзэхэд 30,8 хувь нь 25-34 насны, 29.5 хувь нь 17-24 насны, 17.6 хувь нь 35-44 насны, 14 хувийг 45-54 насныхан тус тус эзэлжээ. Нийт судалгаанд оролцогчдыг боловсролын түвшингээр ангилан авч үзвэл бүх тохиолдлын хамгийн их хувь буюу 52.8 хувийг боловсролын түвшин “дунд” үзүүлэлттэй хүмүүс эзэлж байгаа бол, 29.3 хувь нь “дээд”, 15.3 хувь нь боловсролын түвшин тодорхойгүй байв.
Амиа егүүтгэх сэдлээр эм химийн бодис хэрэглэсэн хордлогын төрлийг тодорхойлоход санаатайгаар эмийн бодис хэрэглэсэн тохиолдол хамгийн их байсан ба мөн химийн бодисын хордлогын тохиолдол тодорхой хувьтай байв.