Израйль улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа эрх барих Засгийн газрын эвсэл бүрдүүлж чадаагүйгээс дахин сонгууль явагдаж байна. Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху дундын сонгууль зарласнаар израйльчууд таван сарын хугацаанд хоёр дахиа саналаа өгч байгаа юм.
Урьдчилсан санал хураалтаар Ерөнхий сайдын баруун жигүүрийн Ликуд нам өрсөлдөөнд цэргийн дарга байсан Бенни Ганцын төвийг сахигч Цэнхэр ба Цагаан намтай эн тэнцүү өрсөлдөх юм байна. Засгийн газрын шинэ эвсэл байгуулах хэлэлцээр санал хураалт дуусч, саналын дүн гарсны дараа 22:00 цагаас эхэлнэ.
Ерөнхий сайд Нэтаньяхугийн эсрэг авлига хээл хахуультай холбоотой гурван ч хэрэг сөхөгдсөнөөс хойш түүнд үзүүлэх иргэд, улс төрчдийн итгэл буурсан гэж ажиглагчид харж байна. Тэрээр хэрэв тав дахь удаагаа ялалт байгуулж Засгийн газрын тэргүүний байр сууриа хадгалж үлдэж чадвал Израйлийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгална хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com