СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Йордан руу илгээсэн АНУ-ын үнэрч ноход тураалд орж үхэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын холбооны мөрдөгчдийн олж тогтоосноор Йордан улстай хамтын ажиллагааны хүрээнд Ойрхи Дорнод руу илгээсэн тэсрэх бөмбөг шиншилж илрүүлэгч ноход өвдсөн болон анхаарал халамж тавиагүйгээс үхэж байна гэжээ.

Төрийн Департаментын мэдээлснээр 2008-2016 оны хооронд АНУ-аас илгээсэн тусгай бэлтгэлтэй 10 гаруй нохой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүйгээс болж үхжээ. Тухайлбал үүрлэх байр дутмаг, ариун цэврийн дэглэмгүй, хэт их цагаар ажиллуулах зэргээр эрүүл бус нөхцөлд байлгаснаас өвчилсөн гэж үзсэн байна.

Мөн нохойн идүүр огт харагдаагүй учраас хоолыг нь өгөхдөө шалан дээр асгаж өгдөг хэмээн буруутгасан байна.

 

 

Терроризмын эсрэг хөтөлбөрийн хүрээнд Америкийн Засгийн газар 20 гаруй жилийн хугацаанд тэсрэх бөмбөг илрүүлэх тусгай сургалтаар бэлтгэгдсэн үнэрx нохдыг хамтын ажиллагаатай улс орнууд руу илгээж байгаа юм. Олон сая доллар зарцуулж тусгай сургалтаар бэлтгэсэн нохдыг анхаарал халамж тавилгүй үхүүлж байгааг Төрийн департаментаас ийнхүү тогтоожээ.

Йорданы Засгийн газар уг хэргийг мөрдөн шалгаж байгаа гэсэн хариултыг CNN агентлагт өгсөн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.