Газар уснаа явагч саламандер гүрвэл дэлхийд ховор тансаг зоогт багтдаг. Тиймдээ ч нэн ховордсон Өмнөд Хятадын саламандер гүрвэлийн тоо эрс буурч байна гэж судлаачид үздэг.
Эрдэмтэн судлаачид уг амьтныг ердөө нэг төрөл байдаг гэж үздэг байсан бол гурван өөр төрөл болон хөгжсөн байсныг амьд болон үхсэн дээжсээс хийсэн судалгаан дээр үндэслэн танилцуулжээ. Хятадаас олдсон саламандеруудын ДНХ-г шинжилж уг дүгнэлтийг гаргасан байна.
Эдгээр гурван төрлөөс хамгийн том нь Өмнөд Хятадын саламандер аж. Лондоны амьтны хүрээлэнгийн нийгэмлэгийн профессор Самуэль Тюрвигийн хэлснээр зүйл ангийн ялгааг олсон нь чухал боловч юун түрүүнд аварга саламандерыг аварч үлдэхийн тулд арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй гэжээ.
Аварга саламандер нь хоёр метр хүртэл өсөх боломжтой ба Хятадын өмнөд, зүүн, төвийн бүсүүдээс олдсон байна. Хүнсэнд зориулж фермийн аж ахуй эрхлэгчид өсгөх нь бий ч зэрлэг байгальд устаж үгүй болж байгаа юм.
Лондоны амьтны хүрээлэнд амьдарч байгаад хожим Байгалийн түүхийн музейд байршуулсан саламандер гүрвэлийн үлдвэр дэлхийн хамгийн том төдийгүй шинээр нээж илрүүлсэн саламандерын шинэ төрөл байж магадгүй гэж үзжээ.
Уг амьтан 1920-30 оны хооронд хувьсан өөрчлөгдөж төрөл зүйлд хуваагдсан гэх санал гаргасан байна. Одоогоор судлаачид зүйл ангиудыг davidianus, sligoi гэж нэрлэсэн ба гурав дахь төрөл зүйлд хараахан нэр өгч амжаагүй байгаа юм.
Манай дэлхий дээр одоо ердөө 8,000 ширхэг саламандер гүрвэл амьдарч байна гэсэн судалгаа байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com