СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-17

ТЭДС-ийн хугацаа хэтэрсэн зээлийн улмаас улсад 72.1 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЖДҮХС-гаас нэр бүхий УИХ-ын гишүүд, улс төрчид зээл авсан нь олон нийтэд ил болсон. Энэ үйл явдлын мөрөөр Засгийн газрын тусгай сангуудыг иргэд сонирхож эхэллээ. 2019 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 29 тусгай сан үйл ажиллагаа явуулж байсан. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор бусад тусгай сангуудад шалгалт хийж улмаар тусгай сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, зарцуулалтыг оновчтой, үр ашигтай, ил тод болгох, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор долоон санг (Ирээдүйн тэтгэвэрийн нууц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан) татан буулгаж, зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог гурван санг (ЖДҮХС, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих) нэгтгэсэн. 

Одоо . Ийм их хэмжээний мөнгө эргэлддэг тусгай сангуудыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийт эргэлзэх нь лавтай юм. Иймд манай редакцийн зүгээс тусгай сангуудын талаар цувралаар хүргэхээр боллоо. Хамгийн их төсөв зарцуулсан гэх хардлагад өртөөд байгаа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас цувралаа эхлүүлж байна.

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН (ТЭДС)

ТЭДС-ийн тариаланчдад үрийн болон хүнсний буудай, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, сангаар дамжуулан зээлдүүлэх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд (трактор, комбайн гэх мэт), жимс жимсгэний суулгац, хүлэмжийн тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг олгодог. Үүнээс үрийн буудай, шатахуун, бордооны дэмжлэгийг жилдээ, харин техник тоног төхөөрөмж, хүлэмж, жимсний аж ахуйн дэмжлэгийг 4-5 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгодог. Үүнд хамрагдахын тулд тариалан эрхэлдэг ААН-үүд үйл ажиллагаа явуулж буй харъяалал буюу сумын ЗДТГ-таа шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгснөөр аймаг, аймгаас ТЭДС-аас ХХААХҮЯ-аар дамжиж эцсийн шатанд Засгийн газар баталснаар зээл олгодог байна. Тариалангийн үйл ажиллагааны циклтэй холбоотойгоор дөрөвдүгээр сард тариалалтад, зургадугаар сард уринш бэлтгэхэд, наймдугаар сард хураалтад зориулан нефть импортлогч ААН-дтэй гэрээ байгуулдаг. Тус санд энэ жил улсын төсвөөс 13 тэрбум, өөрийн орлогоос 39 тэрбум, нийт 52 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өмнөх оноос 21.2 хувиар буурсан дүн аж.


. Улаан буудайн үнэ болон худалдан борлуулах үнийг жил бүр шинэчлэн тогтоодог. Тонн тутамд 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг болгож нэмжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт ургац хураалтын явцтай танилцах үеэрээ хэлэв. Сангийн яамны вэб сайтад байршуулсан ТЭДС-ийн 2005-2018 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлангаас харахад:
ТЭДС-аас 2005-2018 оны хооронд байна.


байна. 2018 оны есдүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн . Сангаас олгосон зээлийн дэмжлэгийг хүснэгтээр харуулбал

2009-2018 онд тариалан эрхлэлтийг дэмжих зориулалтаар нийт 138.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 115 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 118.7 тэрбум төгрөгийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Үүнээс 50 тендер шалгаруулалтын үнэлгээ хууль, журамд нийцээгүй байна. Дээрх хугацаанд ХХААХҮЯ-аас нийт 60 удаагийн тендерийн сонгон шалгаруулалт хийж нийт 58 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээг нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хийснээс 40.3 тэрбум төгрөгтэй холбоотой 30 тендер нь худалдан авах ажиллагааны хууль журмыг зөрчиж хийгдсэн байна. Харин ТЭДС-гаас 2012-2018 онд нийт 55 удаагийн тендерийг зохион байгуулж 60.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг тендерт оролцогч ААН-үүдтэй хийснээс 10 тендер нь мөн л хууль, журам зөрчиж хийгдсэн байна. Тендер шалгаруулалтын журмыг зөрчиж сонгосон нийтлэг алдаа ажиглагдаж байна.

Тендер шалгаруулалтын хууль зөрчиж олгосон цөөн хэдэн баримтуудаас дурьдвал:

2010 онд “Үр тариа хураах комбайн худалдан авах” тендер шалгаруулалтад хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерээс татгалзаж, уг тендерээс 397 сая төгрөгөөр илүү үнэ санал болгосон “Гацуурт” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Мөн “Үр тариа хадгалах элеватор худалдан авах” тендерт нийлүүлэгч “Гурил тэжээл Булган” хувьцаат компанийн материалаар “Бэрэн групп” ХХК оролцсон зөрчилтэй байхад олгосон. Мөн татварын тодорхойлолтоор өртэй буюу тендерийн шаардлага хангаагүй “Гацуурт” ХХК, “Живэртийн оргил” ХХК, “Монзол” ХХК, “Агротрейд” ХХК, “Эрдэнэт прогресс” ХХК, “Хар хорин” ХК, “Поливит” ХХК, “Мөнх ногоон тал” ХХК, “Баяндулаан-Уул” зэрэг ААН-үүдтэй гэрээ байгуулжээ. Хамгийн ноцтой нэг зөрчил байгаа нь “Дархан гурил тэжээл” ХК нь санхүүгийн тайлангаар 2013 онд нийт 5.2 тэрбум төгрөгийн өртэй байхад нь үр тариа хадгалах зориулалттай элеватор нийлүүлэх тендерт шалгаруулсан байна. Одоо энэ асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлээчдээр 11,240,745,297 төгрөгөөр тогтоож шүүхээр нэхэмжилж буй юм. 


. Сэлэнгэ салбарын 2011 оны санхүүгийн тайландаа нийт 16 ААН-ээс 45,407.5 тонн буудай хүлээж авснаар тусгаж орлого болгосон хэмжээнээс 4.307.5 тонноор зөрүүтэй байгаа юм. Мөн “Гацуурт” ХХК нь . Буудайг зарсан үнийн зөрүү 1.3 тэрбум төгрөг. Энэ мөнгийг ТЭДС-аас гаргах боломжгүй нь тодорхой. Энэ мэт буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа боловч “Гацуурт” ХХК төлөөгүй байна.


Бас нэг анхаарал татсан зүйл байгаа нь эзэмшигч давхардсан компаниудын талаар мэдээлэл байна. Тодруулбал, тус сангийн 2017 оны үрийн буудайн урамшуулалд олгосон 16.845.342.928 төгрөгийн 29 гүйлгээнд тандалтыг хийхэд үнийн дүнгийн 6,937,500,000 төгрөг буюу 44,52 хувийг иргэн Л.Чинбатын Гацуурт, Вигобуудай, Скрин, Баяндулаан-Уул, Шаргал тариа, Монгол ногоо зэрэг зургаан ХХК-д, 1.679.281.589 төгрөг буюу 9.97 хувийг иргэн П.Бат-Эрдэнэийн Сэлэнгэ тариа, Эг тариа, Орхон тариа гэх ХХК-иудад гүйлгээ хийж олгосон байна. Үлдсэнийг нь бусад ХХК-иудад олгосон байна. Мөн 2018 оны “Ургамал хамгаалах бодис нийлүүлэх” урамшууллаас “М Ти Эс” ХХК нь хоёр удаагийн буюу нийт 2,318,400,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Уг “М Ти Эс” ХХК-ийн захирал нь П.Бат-Эрдэнэ гэж байх бөгөөд дээр өгүүлсэн “Эг тариа” ХХК-ийн үүсгэн байгуулагч аж.


Эцэст нь дүнэхэд ТЭДС-гийн үндсэн үйл ажиллагаа болох санхүүгийн дэмжлэг буюу хүүгүй зээлдүүлэх үйл ажиллагаанд баримтлах журам, гарын авлага байхгүй бөгөөд, хүчингүй болгосон хууль, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашигласаар ирсэн нь өнөөдрийн энэ хар түүхийг бий болгох үндэслэл болжээ. Мөн 13 жилийн хугацаанд сангийн захирал 12 удаа, ерөнхий нягтлан бодогч нь есөн удаа өөрчлөгдсөн байх юм.
Энэ мэт Засгийн газрын тусгай сан нэртэй ард иргэдийн нэр барьсан томоохон ХХК-иудын төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь шамшигдуулсан гунигт түүх үүгээр дуусаггүй биз ээ.

Ц.Байгалмаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.