СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Халдварт өвчний нян хадгалж байсан лаборатори дэлбэрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Новосибирскийн Кольцово хотод байдаг Вектор Үндэсний вирус, биотехнологи судалгааны төвд хий дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас халдварт өвчний нян хадгалж байсан лабораторид гал гарсан тухай мэдээлжээ.

Хийн дэлбэрэлт судалгааны төвийн тавдугаар давхарт байрлах ариун цэврийн үзлэгийн өрөөнд болсон байна. Гал гарсан лабораторид салхин цэцэг болон Эбола вирусын нянг судалгаанд ашиглахаар хадгалж байсан гэжээ.

Түүнчлэн Зөвлөлтийн үеийн биологийн судалгааны багаж хэрэгслүүд агуулж байжээ. Галын хүрээ 30 м кв-ыг хамарсан гэж гал сөнөөгчид мэдэгджээ.

Цагаан бурхан гэгддэг салхин цэцэг өвчний нян дэлхий дээр ердөө хоёр лабораторид хадгалагддаг байна. Нэг нь даваа гарагт шатсан  Вектор судалгааны төв бол нөгөө нь АНУ-ын Атлантад байдаг Халдварт өвчний хяналтын төв дэх өндөр хамгаалалттай тусгай лабораторид хадгалагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.