Оросын Хөдөлмөрийн яам зарим аж ахуйн нэгжийг долоо хоногийн дөрвөн өдөр ажиллуулах туршилт явуулах гэж байгаа ажээ. Туршилт явуулах аж ахуйн нэгжийн жагсаалтад боловсруулах үйлдвэрүүд, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, үндэсний төсөлд хамрагдсан компаниуд багтжээ.
Уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Петр Засельский “Аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд нийт ажлын цагийнхаа 30-40 хувьд нь юу ч хийдэггүй. Бидний гол зорилго бол ажлын өдрийн тоог бууруулах биш, илүү үр өгөөжтэй ажил үйлчилгээ явуулах юм” гэжээ. Одоогийн байдлаар долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах тодорхой төлөвлөгөө гараагүй. Ийм боломжийн тухай эцсийн дүгнэлтийг компаниудын хамтарсан туршилтын дараа гаргана гэдгийг Петр Засельский онцолжээ. Оросын Төрийн Думын доод танхим долоо хоногийн дөрвөн өдрийг ажлын цагт шилжих тухай саналыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж танхимын дарга нь өмнө нь мэдэгдэж байсан юм.