СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-17

Цахилгааны үнэ өссөн нь иргэдийн амьдралд дарамт болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд барьсан цагаан асрууд олны хөлд дарагджээ. Учир нь, Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг эхэлж байгаа нь энэ. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Өдөрлөгийн үеэр СХД-­ийн 28 дугаар хорооны иргэн Б.Мөнхсайхан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-­ийн асраар мэдээлэл авч байгаатай таарсан юм. Түүний хэлснээр цахилгааны үнэ тариф нэмэгдэж, сард 50­-60 мянган төгрөг төлж байгаа гэнэ. Хоёр давхар орон сууцандаа нийт дөрвөн гэрэлтэй, хөргөгч, халуун тогооноос бусдаар цахилгааны хэрэглээ багатай тэдний төлбөр өмнө нь дунджаар 40 мянган төгрөг гардаг байжээ.

Үнэ нэмэгдсэнээс хойш 10­-20 мянган төгрөгийн зөрүүтэй гарч байгаа учраас гайхаж, учрыг нь олохгүй явж байгаа гэнэ. Цахилгааны үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-­ноос эхлэн дөрвөн үе шаттайгаар нэмэгдэж, нийт 12 төгрөг есөн мөнгөөр өсчээ. Өдөрлөгөөр цахилгааны гэрээний мэдээллээ шинэчлэх, үүн дотроо хаяг, утас зэргээ дахин солиулах хүсэлтэй иргэд зөвлөгөө, мэдээлэл их авч байв. 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-­ийн Дуудлагын төвийн мэргэжилтэн О.Маамхүү цахилгааны хэрэглээ буюу хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлтэй иргэнд техникийн нөхцөл шинээр авах болон сунгуулахад шаардлагатай материал, үйлчилгээний зөвлөгөөг хэлж өгч байв. Энэ үйлчилгээг байшин, орон сууцандаа цахилгааны хүчин чадлаа нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд зайлшгүй авах ёстой аж.

Сонирхуулахад, . Талбайн баруун урд жигүүрт байрлах асарт ээмэг, бөгж, хөөрөг, зүүлтээ барьсан иргэд дугаарланa. Тэд Стандарт, хэмжил зүйн газрын асраар үйлчлүүлж байгаа аж. Тодруулбал, энэ асарт үнэт чулуу, метал эдлэлийн сорьцыг тодорхойлж гэрчилгээ олгож байв.

“Иргэдийн хувьд хөөрөг болон чулуун шигтгээтэй гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн, ээмэг, бөгжөө түлхүү тодорхойлуулж, шинжлүүлж байна” хэмээн Эрдэнийн чулууны шинжээч залуухан эмэгтэй Б.Гэрэл хэллээ. Эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж дөрөв ангилдаг байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1­-нээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлнэ. НӨАТ­ын баримтыг аж ахуйн нэгж илгээгээгүй, буруу шивсэн гэх мэт гомдол, санал гарвал “Е­баримт” системд бүртгүүлнэ. Улмаар систем нь шууд татварын алба руу хандсанаар тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог тогтолцоо бүрдэж байгаа гэнэ. Мөн фэйсбүүк мессенжэрт суурилсан автомат хариулагчтай болсон бөгөөд цаашид систем хөгжүүлэлт хийгдсээр байгаа тухай сонирхолтой мэдээллүүд өгсөн юм. 

Тэгэхээр бидний хэрэглэдэг “Е­баримт” НӨАТ­-ын урамшууллын систем илүү хялбар, хүртээмжтэй хэрэглээтэй болох цаг ойрхон иржээ. Тус сугалааны хонжворт . Харин энэ оны наймдугаар сарын байдлаар 201.6 мянган хүн 11.3 тэрбум төгрөгийн азтан болсон үзүүлэлттэй байна.

Иргэдийн дунд сугалааны тохирол хэрхэн явагддаг талаар хардлага байдаг боловч нарийн шүүлтүүрээр азтанг тодруулдаг талаар С.Чулуунхүү тайлбарлав. Үүнд, сугалааны тохирол явуулахад ганцхан байгууллага хянадаггүй юм байна. байна. Нийт 50 удаагийн сугалааны тохирол явагдахад 748.9 мянган азтан тодорчээ.

Тэдний 89.9 хувь нь 20, 50, 30 мянган төгрөг хожсон байдаг аж. Цаашлаад Гаалийн ерөнхий газраас иргэдэд Алтанбулаг, Сүхбаатар, Замын­Үүд боомтын шинэчлэл, өргөтгөл, улсын хилээр нэвтрүүлэлтийг сайжруулах ажлуудаа танилцуулахын зэрэгцээ гаалийн хяналт, гадаад худалдаанд оролцогч иргэдэд хэрэгцээт мэдээллийг нь өгч байв. Гаалийн байгууллагаас явуулын рентген төхөөрөмжөө нээлттэй танилцуулж, хар тамхийг илрүүлдэг эрэлч нохдын үзүүлбэрийг үзүүлж байгаа онцлогтой.

Цаашлаад тендер, мэргэжлийн хяналт, онцгой байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдэд мэдээлэл түгээж, үйлчилж байсан юм. Эхний өдрийн өдөрлөгийн нүүр царайг Сангийн яам тодорхойлж байв. Яамны зүгээс авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон ажлаа танилцуулж, ирээдүйд сүндэрлэх бүтээн байгуулалтын зураг төслүүдээ дэлгэн харуулсан юм.

М.Үүрийнтуяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.