Наадамд хөгжмийн зохиолчид “Алтан намар 2018” наадамд зориулан шинээр зохиосон хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдээ сойх юм
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Алтан намар 2018” 36 дахь хөгжмийн наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Улсын филармони, УДБЭТ, Монгол Улсын Консерваторитой хамтран зохион байгуулж Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах юм. Наадмын нээлт энэ сарын 20, 23-нд болно.
Тус наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн нэгдсэн концерт Улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДБЭТ-т 11 сарын 01-нд 18.00-20.00 цагт болох аж. Улсын филармонийн танхимд Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг 10 сарын 20-нд, Монгол Улсын Консерваторийн концертын танхимд гоцлол, цөөхүүл хөгжмийн жижиг бүтээлийг 10 сарын 23-нд сонсох юм.
Наадамд хөгжмийн зохиолчид “Алтан намар 2018” наадамд зориулан шинээр зохиосон хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдээс гадна ардын хөгжмийн зэмсэгт зориулан туурвисан хөгжмийн бүх төрлийн бүтээлүүд, мөн гоцлол болон цөөхүүл, хөгжмийн жижиг хэлбэрийн зохиол тоглох юм байна. Тус наадмаас шалгарсан гоцлол болоод цөөхүүл, хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлийг нэгдсэн концертод тоглуулна.